Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал номоос авах сургамж

Дадал 1: Идэвхтэй бай
Идэвхтэй байх гэдэг нь амьдралынхаа төлөө хариуцлага хүлээхийг хэлдэг.
Идэвхтэй сэтгэдэг хүмүүс ямар нэг хийж чадах зүйлдээ хүчин чармайлтаа төвлөрүүлж, үр дүн гаргадаг хандлагатай хүмүүс байдаг. Тэд би чадна, би болгож бүтээнэ гэсэн сэтгэхүйтэй байдаг.
Дадал 2: Төгсгөлийг нь бодож эхэл
Таны эцсийн зорилго юу вэ, түүндээ хүрэхийн тулд юу хийж чадах вэ? Таныг эцсийн зорилгодоо хүрэхэд туслах жижиг зорилтуудыг бий болго. Аливаа зүйлийг эхлэхийн өмнө эцсийн үр дүнг нь төсөөлөн бодож сурах нь зөв зүйлийг хийх, зорилгодоо хүрэхэд тань том түлхэц болно.
Дадал 3: Нэн шаардлагатай зүлийг эхэнд тавь
Эрэмбэлэх. Нэн шаардлагатай зүйлийг эхэнд тавих гэдэг нь таны амьдралдаа хамгийн их үнэлдэг зүйлүүдээ чухалчилахад тусална. Өөрөөр хэлбэл, юуг эхэлж хийх, юуг хийхгүй байх гэдгийг эрэмбэлснээр чухал зүйлүүдээ эхэнд тавьж, зорилгодоо хурдан хүрэхэд тань тусална.
Дадал 4: Хож-хож сэтгэлгээ
Өрсөлдөөндөө бага анхаарал хандуулж, хамтын ажиллагаанд илүү анхаар. Аль аль талдаа ямар ашиг тустайг цаг гарган харах юм бол энэ нь хүндэтгэл, төлөвшил, үнэнч шударга байдал, итгэлийг илтгэнэ. Энэ нь таны зан чанарт эерэгээр нөлөөлж, харилцааг сайжруулах болно.
Дадал 5: Эхлээд ойлгохыг, дараа нь ойлгуулахыг эрэлхийл
Харилцаа холбоо, ялангуяа сонсох нь энэ дадалын үндэс суурь юм. Энэ нь харилцаа холбоог сайжруулах бас нэг гайхалтай арга юм.
Дадал 6: Хамтран ажиллах
Бусдын ялгааг хүлээн зөвшөөрөх цаг гарга. Дараа нь энэ ойлголтыг ашиглан бие биенээ ойлгож, нөхцөл байдлыг шинээр үнэлэх боломжтой болно.
Дадал 7: Хөрөөгөө хурцлаарай
Өөрт байгаа хамгийн чухал зүйл болох ӨӨР дээрээ анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө хөгжүүл. Хөрөөгөө хурцлах үед та өөрийгөө шинэчлэхэд шаардлагатай цагийг зарцуулж байна гэсэн үг.

Түгээх:

Ангилал

Нийтлэгдсэн огноо

Санал болгох нийтлэлүүд

Atomic Habits номын гол санаанууд: Дүгнэлт: Atomic Habits ном нь жижиг сайжруулалтууд, зан төлөвийн давтамж, зуршлын давхарга, зуршлын дөрвөн хууль,...
‘Сайнаас агууд дэвшихүй’ – Good to Great “Good to Great: Why Some Companies Make the Leap… and Others Don’t” номыг...
Алхимич нь Бразилийн зохиолч Пауло Коэльогийн 1988 онд хэвлэгдсэн роман юм. Анх Португали хэлээр бичигдсэн бөгөөд олон улсад орчуулагдан бестселлер...
error: Content is protected !!