Алхимич номоос авах 10 сургамж

Алхимич нь Бразилийн зохиолч Пауло Коэльогийн 1988 онд хэвлэгдсэн роман юм. Анх Португали хэлээр бичигдсэн бөгөөд олон улсад орчуулагдан бестселлер болсон. Энэхүү зүйрлэл роман нь Андалузын хоньчин залуу Сантьягогийн өөрийн мөрөөдөл зорилгоо биелүүлэхээр алс холын Египитийн Примадыг зорих урт аяллын талаар өгүүлдэг сургамжит зохиол билээ.

Энэхүү зохиолоос амьдралдаа хэрэгжүүлж болох 10 сургамжийг та бүхэнд хүргэе.

  1. Айдас бол саад бэрхшээлээс илүү том саад юм. Зовлонгоос айх айдас нь зовлонгоос ч дор гэдэг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд гаргасан эрсдэл, олж авсан туршлага чинь илүү үнэ цэнэтэй байх болно.
  2. Хувь тавилангаа жолоодох буюу эзэн хичээвэл заяа хичээнэ. Өөрт байхгүй нандин эрдэнийг олъё гэж шийдсэн л бол өөрөө чи өөрчлөгдөх учиртай. Ихэнхи хүмүүс өөрийн хувь тавилантайгаа эвлэрэн өөрийн хүсэл зорилгоо биелүүлж чадахгүй энэ хорвоог туулдаг. Бид аливаа зүйлийг зорьж тэмүүлэх үед хорвоо ертөнц бидний талд орж зорьсон зүйлээ хэрэгжүүлэхэд тусалдаг.
  3. Нэг хэвийн байдлыг эвдэх. Амьдрал амархан зогсонги, эгэл жирийн, нэгэн хэвийн болж хувирдаг ч бидний сонголтоос шалтгаалж энэ нь өөрчлөгдөж болдог.
  4. Одоо байгаа зүйлдээ таларх. Учир нь би өнгөрсөнд ч, ирээдүйд ч амьдардаггүй. Хэрвээ чи үргэлж одоо цагтаа анхаарлаа хандуулж чадвал аз жаргалтай хүн байх болно. Өнгөрсөнд эргэлзэж, ирээдүйдээ төөрч, санаа зовох нь утгагүй зүйл билээ. Гэхдээ та яг одоо юу хийж байгаа энэ мөчид хэрхэн хандах нь таны амьдралыг чиглүүлэх болно.
  5. Таны амжилт эргэн тойрны хүмүүст тань эерэг нөлөөтэй. Бид өөрөөсөө илүү байхыг хичээх үед бидний эргэн тойрон дахь бүх зүйл илүү сайхан болдог. Өөрийнхөө илүү сайн хувилбар болох нь таны амьдралын хэв маяг, гэр бүл, найз нөхөд, хамт олон зэрэг эргэн тойрон дахь бүх зүйлд тустай долгионы эффектийг бий болгодог.
  6. Шийдвэр гаргах. Хэн нэгэн шийдвэр гаргахад түүнийг анх шийдвэр гаргахдаа мөрөөдөж байгаагүй газар руу нь аваачих хүчтэй урсгал руу аваачдаг. Таны шийдвэрт итгэх итгэлээс үйлдлүүд урсах болно.
  7. Том зүйлийг зорь. Хэрвээ хүмүүс ертөнцийг байгаагаар нь хүлээж авахыг сонгосон бол хамгийн агуу нээлтүүдийн зарим нь болохгүй байх байсан. Боломжгүй зүйлийг бүтээх сэтгэлгээнээс агуу амжилт, шинэчлэл эхэлдэг.
  8. Долоо дордож найм сэх. Хүний амьдралд олон саад бэрхшээл тулгарна. Энэ үед зорьсон зорилгоосоо няцалгүй тууштай байж чадвал амжилтанд хүрнэ. 
  9. Өөрийнхөө аялалд анхаарлаа төвлөрүүл. Зарим хүмүүс бусад хүмүүст хэрхэн амьдралаа авч явах талаар зааварлах дуртай, өөрийн хүссэнээр байлгахыг хичээдэг. Бусдын нөлөөнд автах нь амархан ч хэн нэгний амьдралаар амьдарвал чи өрөвдөлтэй нэгэн болж дуусах болно. Бусдаас зөвлөгөө авч, суралцахад буруу зүйл байхгүй, гэхдээ энэ нь таны хүсэл, зорилго тэмүүлэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай.
  10. Сурах цорын ганц арга зам бий. Энэ бол үйлдэл хийх юм. Та аливаа зүйлийг судалж, уншиж, сонсож чадна, гэхдээ та уншсан, мэдсэн зүйлээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж, үйлдэл хийх үед бүрэн туршлага болно.

Түгээх:

Ангилал

Нийтлэгдсэн огноо

Санал болгох нийтлэлүүд

Atomic Habits номын гол санаанууд: Дүгнэлт: Atomic Habits ном нь жижиг сайжруулалтууд, зан төлөвийн давтамж, зуршлын давхарга, зуршлын дөрвөн хууль,...
‘Сайнаас агууд дэвшихүй’ – Good to Great “Good to Great: Why Some Companies Make the Leap… and Others Don’t” номыг...
Дадал 1: Идэвхтэй байИдэвхтэй байх гэдэг нь амьдралынхаа төлөө хариуцлага хүлээхийг хэлдэг.Идэвхтэй сэтгэдэг хүмүүс ямар нэг хийж чадах зүйлдээ хүчин...
error: Content is protected !!