Хичээлүүд
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе намайг Билгүүнгоо гэдэг. Design skool сургалтын төвийн туслах багш байна. Манай төв нь Digital art болон Interior design чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зураг зурах дуртай бүтээлч сэтгэхүйтэй шинийг туршиж үзэх сониролтой хүн бүхэнд зориулсан Apple-н procreate app-г ашиглан Digital art -г анхан шатнаас нь эхэлж заах болно. Procreate app нь Digital art -д хамгийн тохиромжтой app бөгөөд зураг зурах, будах, animation хийх, 3D модел ашиглах , каллеграппи бичих гэх мэт маш олон төрлийн гайхалтай зүйлс хийж болно.
Хэрхэн татаж авах вэ? App Store дээр procreate гэж хайхад Procreate icon гарч ирэх ба манай улсад дунджаар 12.9$ ханштай байгаа бөгөөд бүс нутгаас хамаараад өөр байж болно. Олон улсын карт ашиглан нэг л удаа татахад хангалттай. (сард болон улиралд нэмэлт төлбөр төлөх шаардлаггүй). Нэг Apple ID –гаар хэд хэдэн pad дээр суулгаж болно. Procreate нь зөвхөн apple-н (pro, air, mini) гэх мэт ихэнх IPad дээр ажиллах ба бусад төрлийн device дээр ажиллахгүй.
Тэгвэл зураг зурахад хамгийн чухал зүйл болох Apple pencil нь нийт 4 төрөлтэй бөгөөд ойролцоогоор 400-500мянган төг үнэтэй байдаг. Үүнээс гадна бүх Device -д таардаг энгийн үзэг нь 70-200мянган төг үнэтэй зарагддаг.
Apple pencil -н энгийн үзэгнээс ялгарах давуу тал нь зураг зурахад Brush -ны онцлогийг илүү сайн гаргаж өгдөг, цэнэг барилт удаан, цэнэглэхэд хялбар байдаг.
Ингээд эхлэхэд бидэнд IPad болон Apple pencil, Procreate app байхад хаана ч хэзээ ч зургаа зурах боломжтой болно.