Blog

CV / Resume бэлдэхэд гаргадаг түгээмэл алдаа ба Мэргэжлийн Resume бэлдэх боломжтой сайтууд

2023-03-30_181654
Хувь хүний хөгжил

CV / Resume бэлдэхэд гаргадаг түгээмэл алдаа ба Мэргэжлийн Resume бэлдэх боломжтой сайтууд

CV / Resume бол тухайн хүнийг илэрхийлэх хамгийн чухал зүйл бөгөөд хэрхэн бэлдсэн байдлаас таны хандлага, цэгцтэй байдал гээд олон зүйлийг харах боломжтой байдаг. CV нь таны ажлын туршлага, академик ур чадварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаадаг бол Resume нь илүү товч бөгөөд тодорхой байдгаараа онцлогтой. Ажлын эхний шатанд тэнцэх, өөрийгөө илэрхийлэх CV / Resume бэлдэхдээ дараах зөвлөгөөнүүдийг баримтлаад үзээрэй.

Тухайн ажлын байртай холбоотой ажлын туршлага бага байх. Хэрэв тухайн ажил горилогч хангалттай туршлагагүй бол таны Resume буцаагдах магадлал маш өндөр.

Буруу форматтай байх. Логик дэс дарааллаас өгсүүлээд өөр өөр үсгийн фонт, цэгцгүй байдал зэрэг нь таны Resume -г ойлгоход хэцүү болгодог. Иймд аль болох цэгцтэй, логик дэс дараалалтай, нэг форматтай байлгах дээр анхаараарай.

Үг үсгийн алдаа ихтэй байх. Энэ нь нарийн ширийн зүйлийг анхаарч үздэггүйг илтгэж байгаа бөгөөд юманд хайхрамжгүй ханддагийг илэрхийлдэг. Иймд ямар ч үг үсгийн алдаагүй байх дээр анхаараарай.

Түлхүүр үгс: Олон ажил олгогчид тодорхой түлхүүр үгсийг анзаарч хэрэгтэй хүнээ хайдаг. Хэрэв анкет нь хангалттай зөв түлхүүр үгсийг агуулаагүй бол энэ нь хүнд харагдахгүй байж магадгүй юм. Иймд өөрийгөө илэрхийлэх гол түлхүүр үгсийг оруулж өгөхөө мартуузай.

Албан бус и-мэйл хаяг эсвэл нийгмийн сүлжээний хаяг оруулах: Хэрэв та албан бус имэйл хаяг (Ж нь: yahoo mail, blabla123@mail.com гэх мэт) эсвэл нийгмийн сүлжээний хаяг (Ж нь Facebook Profile) – аа оруулсан бол ажил олгогчдод сөрөг сэтгэгдэл төрүүлэх бөгөөд дараагийн шатанд хасагдах магадлалыг 1 – ээр нэмнэ.

Өмнөх ажлын амжилтууд байхгүй байх: Ажил олгогчид нэр дэвшигч нь өмнөх ажил үүрэгтээ ямар амжилтанд хүрсэнийг харахыг хүсдэг. Хэрэв анкет нь ямар нэгэн онцлох амжилтыг онцлоогүй бол ажил олгогчийн хувьд тийм ч их сэтгэгдэл төрүүлэхгүй байж магадгүй.


Мөн мэргэжлийн CV / Resume бэлдэхдээ дараах эх сурвалжуудыг ашиглаад үзээрэй. Танд амжилт хүсье.

🚀 Canva https://www.canva.com/

🚀 Kickresume https://www.kickresume.com/en/

🚀 Resume AI – Chat GPT https://www.wonsulting.com/resumai

🚀 Resume IO https://resume.io/

🚀 Resume AI https://resumaker.ai/

error:
Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
  • Attributes
  • Custom attributes
  • Custom fields
Click outside to hide the compare bar
Compare