Blog

Менежер болоход суралцмаар байна уу?

Management tips
Менежмент

Менежер болоход суралцмаар байна уу?

Шинээр менежер болж буй, баг удирдаж буй хүн бүр хэрхэн багаа сайн удирдах уу, хэрхэн зөв манлайлах уу, манлайлагч & менежер байна гэдэг нь чухам ямар ур чадварууд шаарддаг талаарх шинэ сорилтуудтай нүүр тулгарч эхлэдэг. Тэгвэл жинхэнэ манлайлагч бөгөөд чадварлаг менежер ямар ур чадвар, арга барилуудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар энэ удаагийн цуврал блогоороо хуваалцъя.

Жинхэнэ манлайлагч, чадварлаг менежер болоход ганц мэргэжлийн ур чадвар хангалтгүй бөгөөд олон ур чадваруудыг хэрхэн уялдуулж ашиглаж чадаж байгаагаас үр дүн нь хамаардаг. Эдгээрээс хамгийн чухлууд нь:

  1. Managing people буюу хүмүүсийг удирдах (чиглүүлэх, залах)
  2. Achieving high perfomance буюу өндөр гүйцэтгэлийг бий болгох
  3. Effective communication буюу үр дүнтэй харилцаа, холбоо бий болгох зэрэг байдаг.

Эдгээр 3 чухал хэсэг тус бүрийг хэсэг бүрт хамаарах арга барилуудын хамт цуврал TIPS & TRICKS болгон өдөр бүр бага, багаар тайлбар оруулах болно. Daily Easy and Peasy Tips & Tricks

MANAGING PEOPLE

1. UNDERSTANDING YOURSELF

Менежер хүн бусдыг ойлгож манлайлахын тулд эхлээд өөрөө өөрийгөө сайтар ойлгож таних хэрэгтэй. Understanding yourself буюу өөрөө өөрийгөө ойлгохын тулд дараах аргуудыг ашиглаад үзээрэй.

  1. Тэмдэглэх хөтлөх:
    • Тэмдэглэл хөтөлж өөрийн мэдрэмжээ бичиж буулгах нь өөрийгөө ойлгох болон туршлагаасаа суралцаж өөрийгөө #upskill хийх үр дүнтэй аргуудын нэг. Тухайлбал та удирдлагатайгаа ажиллах явцад таньд ямар сэтгэгдэл төрсөн магадгүй тэрхүү мэдрэмж, туршлагаас та суралцаж дараагийн удаа тэрхүү арга барилыг хэрхэн өөрийн баг, удирдлагад байгаа хүмүүстэйгээ ажиллахдаа ашиглаж болох талаар тэмдэглэж өөртөө дүгнэлт хийж авч үлдэх хэрэгтэй.
    • Мөн багийн гишүүдийнхээ аливаа асуудалд хандаж байгаа байдал эсвэл асуудлыг шийдэхдээ ямар аргуудыг илүүд үзэж байна гэх мэт өөрийн ажигласан зүйлсээ тэмдэглэл болгон хөтлөх;
    • Эсвэл бусад хүмүүсийн талаар танд төрж буй сэтгэгдэл нь танд яагаад ийм сэтгэгдэл төрүүлсөн талаар хүчин зүйл болон нөхцөл байдлуудыг тэмдэглэх гэх мэт. Эдгээр тэмдэглэлүүдийг хөтлөснөөр та өөрт тань бусдын төрүүлж буй эерэг, сөрөг сэтгэгдлийг та бас бусдад төрүүлж байх вий тийм бол дараагийн удаа хэрхэн өөрчилж #upskill болох талаар хэрэгсэл болгон ашиглахад тань туслах болно.
  2. Өөрийнхөө ажлын гүйцэтгэлийг үнэлэх:
    • Манлайлагч, менежер хүн бол бусдыг удирдаж, бусдаар гүйцэтгэл гаргуулахаас илүү өөрөө бас сайн гүйцэтгэгч, чадварлаг ажилтан байх нь чухал. Иймд та багаа удирдаж чиглүүлэхээс гадна таны багтаа оруулж буй мэргэжлийн ур чадвар, мэдлэг, ажлын гүйцэтгэл хэр байгааг та байнга анализ хийж байх хэрэгтэй. Багаа сайн ойлгох, ажлаа сайн гүйцэтгэх нь менежментийн ном уншиж, сургалтанд суухаас илүү багтайгаа ойр байж багийн гишүүд ямар ажлыг гүйцэтгэхэд ямар ур чадвар дутагдаж байна, түүнийг нь #upskill хийж хэрхэн хөгжиж, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь менежер та хэрхэн туслаж болох уу зэрэг, жишээ нь та өөрөө тэрхүү ажлыг гүйцэтгэх ажлын ур чадвар, туршлага танд байна уу, үгүй юу зэрэг дээр байнга анализ хийж байх нь эргээд менежер хүн өөрийгөө хөгжүүлэх нэг орон зайг олж хараад тогтохгүй өөрийн багаа #upskill хийж хөгжиж дэвшихэд нь тусладаг.
  3. Feedback буюу бусдын танд өгч буй сэтгэгдэл дээр ажиллах:
    • Өөрийнхөө талаар бусдаас эерэг болон сөрөг сэтгэгдэл сонсохгүй хүн гэж энэ хорвоо ертөнц дээр байхгүйтэй адил өөрийгөө ойлгож, танихад бусдын таны талаарх сэтгэгдлийг дүгнэж өөрийгөө сайжруулах орон зайг мэдэж авах нь хүн бүрт өгөгдөг боломж. Иймд ажил дээр тань хэн нэгэн таныг магтан сайшаах эсвэл шүүмжлэхэд үүнийг өөртөө хэтрүүлэн тусгаж авалгүй яагаад ийм feedback өгөв, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлөв, дараагийн удаа юун дээрээ хэрхэн илүү сайжруулах уу зэргээр тэрхүү сэтгэгдлийг өөртөө хэрэгтэй мэдээлэл, өөрийгөө сайжруулан боломж #upskill болгон ашиглаж сураарай. Хэрвээ ингэж ажлаад сурвал өөрт тань илүү амар байх төдийгүй илүү олон room for improvements-г та өөртөө бий болгож өөрийгөө #upskill хийж сурах болно. Сайн сайн гээд сайжрах орон зайгүй тоглогч байх уу эсвэл сайнтай муутайгаа нүүр тулж сайн талаа сайжруулан ажилсаар байх уу гэдэг сонголт ямагт өсөх, өөрчлөгдөх орон зайн эхлэлийн цэг байдаг.

Comment (1)

  1. Uran

    Practical heregtei zuvluguu, arguud bna.

Сэтгэгдлээ энд үлдээнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error:
Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
  • Attributes
  • Custom attributes
  • Custom fields
Click outside to hide the compare bar
Compare